Орос улс хятадын гадаад бодлогод урьтлал болсныг БНХАУ-ын шинэ төрийн тэргүүний манай оронд хийж байгаа айлчлал харуулж байна гэж Улсын думын тэргүүн Сергей Нарышкин өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ хэлэв. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчийн уламжилснаар Хятадын удирдагчийн гурван өдрийн төрийн айлчлалын анхны өдөр нэлээд үр дүнтэй болсон. Янз бүрийн салбарт 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсныг Нарышкин тэмдэглэв.БНХАУ-ын дарга болсноос хойш Орос улсад төрийн айлчлал хийхээр тэр даруй шийдвэрлэсэн гэж Си Зиньпин өөрийн хариуд мэдээлэв. Энэ нь хоёр орны хоорондын харилцаа онцгой шинж чанартай болж, өндөр түвшинд гарч, Бээжин Москвагийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсныг нотлон харуулсан гэж БНХАУ-ын дарга үзэж байна.