Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев 2020 он хүртэл сансрын уудмыг судлаж ашиглах хүрээнд хамтран ажиллах тухай Орос АНУ-ын хоорондын хэлэлцээрийн хугацааг сунгах захирамжид гарын үсэг зурав. 1992 онд хучин төгөлдөр болсон хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацааг урьд бас гурван удаа сунгасан билээ. Үүний өмнө Оросын ГХЯ хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацааг 2020 он хүртэл сунгах тухай америкийн талын санамж бичиг авсан билээ. Хэлэлцээрийн хугацааг сунгасан явдал ОХУ-ын ашиг сонирхолд нийцэж, орос-америкийн сансрын түүний дотор Сар, Ангараг гаригийг судлах төслүүдийг оновчтой хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Москва үзэж байна.