Өчигдөр орой Киприйн хууль тогтоогчид улс үндэстнийг хямралт байдлаас гаргах арваад хуулийн төслийн гурвыг сайшаав. Депутатууд төрийн ба сүм хийдийн эд хөрөнгө болон тэтгэвэр, нийгмийн сан, иргэд компанийн сайн дурын өглөгийг нэгтгэх Эв санааны нэгдлийн хөрөнгө оруулалтын санг байгуулах саналыг бүрэн дэмжив.

Энэ фонд үнэт цаас гарган худалдаж, орлогы нь эдийн засгийг сэргээхэд чиглүүлнэ. Түүнчлэн капиталыг гадаадад гаргахаас сэрэмжлэхийн тулд банкны гуйвуулгыг түр зуур хязгаарлах тухай хуулийн төслийг бараг санал нэгтэй батлажээ.

Киприйн банкны системийг хэвийн болгох тухай хуулийн төслийн дагуу засгийн газар түвэг бэрхшээл тулгарсан банкуудыг шинэчлэх эрхтэй болно.

Өнөөдөр бусад хуулийн төслөөр санал хураана. Засгийн газраас санаачилсан арга хэмжээнууд 5,8 тэрбум евро цуглуулах боломж олгоно. Энэ нь еврогийн бүсийн орнуудаас Кипрт 10 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийн болзол юм.