«Оросын дуу хоолой» радио өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг Юлия Чичеринагийн уран бүтээлд зориуллаа. Түүнийг оросын эстрадын яруу сайхан дуу хоолойтой дуучин эмэгтэйн нэг гэдэг.

Юлия багаасаа зураг зурахыг сонирхсон. Аав нь охиноо архитекторч болоосой гэжээ. Гэсэн ч Юлия дуу дуулах дуртай байв. Ердөө дуулж чадахгүй байсан гэж тэр мэдээллээ. «Ээж маань хүүхдийн баярын үеэр ичиж байсан. Юу гэвэл би бусдаас чанга дуулсан ч дууны ноотыг огт тоохгүй байсан» гэж Юлия дурсан хэллээ. Тэр гэртээ пянз тавьж, оросын эстрадын ододтой хамт дуулж, дуу хоолой,сонсголоо хөгжүүлжээ.

Юлия Чичерина өнөөдрийн нэвтрүүлгийг «Блюдца» (Дийз) хитээр нээж байна. (Дуу)

Юлия Чичерина 1978 онд Уралд төржээ. Тэр ерөнхий боловсролын дунд сургууль төгсөөд хөгжмийн сургуулийн дууны ангид элссэн байна. 1997 онд Юлия хөгжимчин нөхөдтэйгээ хамт өөрийн чуулгыг байгуулав. Чуулгаа ямар нэртэй болгохыг бодож бодож, эцэст Юлиягийн овгийн нэрээр «Чичерина» гэжээ. Түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа уралын рок-чуулга улс даяр нэр цуутай болов. «Жара» (Халуун) гэдэг дуу нь радиогоор хаа сайгүй сонсогдож олонд түгсэн юм. (Дуу)

1999 онд Юлия Чичерина Real Records дуу хөгжмийн бичлэгийн компанитой хэлэлцээр байгуулж, Москвад шилжин суужээ. Тэр оросын нийслэлд цомог бичуулж, концерт тоглож, жүжигчний хувьд уран чадвараа үзүүлж байна. Юлия «Гладиатрикс» түүхийн адал явдлын кино болон «Мөсөн галав» цуврал кинонд тоглосон юм.

Юлия Чичерина аялах дуртай. «СПИД-СТОП» буяны авто аялалын хүрээнд улс орноо хэрэн хэсчээ. Монгол улсыг дамжин Владиовостокод хүрэлцэн очсон байна. Монголын тал нутаг өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Тэр Европ, Зүүн-өмнөд Ази болон АНУ-д аялан тоглов. Америкт Юлия Чичерина «Хүн-Шувуу» гэдэг цомогоо бэлтгэжээ.

Оросын эстрадын нэрд гарсан дуучин Юлия Чичеринагийн уран бүтээлд зориулсан өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд «Хүн-Шувуу» дууг сонсоно уу. (Дуу)