Өмнөд Солонгост цөмрөн орж болзошгүйг харуулсан суртал нэвтрүүлгийн ээлжит дүрс бичлэг Умард Солонгост бий болсон тухай өчигдөр сөүлийн ХМХ-үүд уламжлан мэдээлэв. «Гурван өдрийн дайн» гэж нэрлэсэн дөрвөн минутын дүрс бичлэгийг «Уриминсоккири» албан ёсны веб-сайтад байрлуулжээ.

Дүрс бичлэгийн эхэнд Сөүлд өгөх пуужин-их бууны хүчит цохилт дараа нь Өмнөд Солонгосын нийслэлийг эзлэх тушаал авсан десант цэргийг шүхрээр буулгаж байгаа явдлыг харуулж байна. Тэгээд умард солонгосын цэрэг Сөүл болон Өмнөд Солонгосын бусад хотыг эзлэж, америкийн 150 мянган иргэнийг барьцаанд авсан гэж нэгэн эрэгтэй дүрс бичлэгийг тайлбарлан мэдэгдэж байна. Урьд энэ долоо хоногт бөмбөгдөлтэд нэрвэгдсэн Вашингтоныг дүрслэсэн бичлэгийг засгийн газрын төлөөний сайтад байрлуулсан билээ.