Өчигдөр Энэтхэг, Хятад улсууд армиудынхаа хэлхээ холбоог идэвхжүүлэх төлөвлөгөөг ойрын үед бүрэн төгс зохицуулахаар тохиролцов.Энэтхэгийн БХЯ Хятадын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын тэргүүний туслах дэслэгч генерал Ци Зяньгогийн Нью-Делид хийсэн айлчлалын дүнгээр энэ тухай мэдээлэв.

Тэнгисийн цэргийн ба Цэргийн нисэх хүчний хэлхээ холбоог төлөвшүүлнэ гэж Ци Зяньго айлчлалынхаа үеэр мэдээлжээ. Түүнчлэн энэ онд БНХАУ-д энэтхэг-хятадын цэргийн 3 дахь сургууль явуулахаар төлөвлөсэн байна. Хятадын шинэ удирдлага Энэтхэгтэй харилцааг бүх салбарт хөгжүүлэх явдлыг их ач холбогдолтойд үзэж байна гэж Ци Зяньго энэтхэгийн талд батлан илэрхийлэв.

Энэтхэг, Хятад улсууд хилийн асуудлыг хендеж, «хяналтын зурваст энх амгалан байдлыг хангах арга хэмжээг» хэлэлцсэн байна. Энэтхэг, Хятад улсуудыг зааглах зурвасыг нэлээд удаан хууль ёсоор батлаагүй байсан ч үнэн чанартаа хоёр орныг залгах 4 мянга гаруй км урт хил болсон юм.1996 онд Энэтхэг, Хятад улсууд зурвасыг хянаж үзэх ажиллагааг хориглох хэлэлцээрт гарын үсэг зуржээ.