Ирэх онд Ази Номхон далайн орнуудын «Римпэк» тэнгисийн цэргийн сургуульд оролцохыг Хятад улс зөвшөөрсэн тухай  Пентагон мэдээллээ.АНУ энэ шийдвэрийг сайшаан дэмжиж байна гэж АНУ-ын БХ-ын тэргүүн дэд сайд Эштон Картер Жакартад айлчлах үеэрээ мэдэгдлээ. АНУ цэргийн хүрээнд Хятадтай хоёр талын харилцааг бэхжүүлэх бодолтой байна гэж Картер тэмдэглэжээ.

«Римпак» цэргийн сургууль 1971 онд АНУ-ын санаачилгаар анх удаа явагдсан юм. Эхлээд түүнд АНУ, Канад,Их Британи,Австрали, Шинэ Зеландийн хөлөг онгоцууд оролцов. Сургуулийн гол зорилго Номхон далайн орнуудын Тэнгисийн цэргийн хүчний харилцан ажиллагааг сургуулилж, далайн дээрэм, терроризмтэй хийх тэмцлийн хүрээнд хамтран ажиллагаа явуулахад бэлэн байх явдлыг өндөржүүлэхэд оршино.