ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар утсаар ярилцаж, Сири улсын байдал болон Кипрт гарсан санхүүгийн хямралын асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай өчигдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Тэд олон улсын асуудлыг авч үзэж, Сири улсын байдалд гойд анхаарал тавьсан байна. Улс төрийн арга замаар байдлыг зохицуулах нь зөв зохистой хандлага гэж Орос улс ч Их Британи ч үзэж байна гэж мэдээлэлд өгүүлжээ. Путин, Кэмерон хоёр Кипрт гарсан санхүүгийн хямралын асуудлыг хөндөж, асуудлыг шийдвэрлэх үр бүтээлтэй төлөвлөгөөг боловсруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Талууд 6-р сарын 17,18 өдрүүдэд Хойд Ирландид «наймын» болон 9-р сарын 5, 6-нд Санкт-Петербургад хийхээр товлосон «хорийн» дээд хэмжээний уулзалтын хүрээнд биечлэн уулзахаар тохиролцсон байна.