БНХАУ-ын дарга Си Зиньпин төрийн тэргүүний хувьд анхны айлчлалаа АНУ-д биш ОХУ-д хийж байгаад АНУ тайван хандаж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.

Түүний хэлснээр америкийн тал өнгөрсөн онд АНУ-д айлчласан үеэр нь БНХАУ-ын өнөөгийн даргатай америкийн тал танилцсан. Хөрш орнуудад анхаарал тавих нь хэвийн практик үйл ажиллагаа гэж Нуланд нэмж хэллээ. АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа бэхжинэ гэдэгт тэрээр найдаж байна.

Одоо ОХУ-д айлчилж байгаа Си Зиньпинийг энэ оны 3-р сарын 14-нд БХАТХ-ын чуулганд оролцогчид БНХАУ-ын даргаар сонгосон юм. Си Зиньпин айлчлалынхаа өмнөхөн БРИКС бүлгийн орнуудын сэтгүүлчдэд ярилцлага өгч, ОХУ-д хийх айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд гарсныг тусган харуулж байгааг тэмдэглэв.