ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Хятадын аялал жуулчлалын жилийг өчигдөр улсын Кремлийн ордонд нээв.

Путин нээх ёслол дээр үг хэлж, Оросын аялал жуулчлалын жилийг Хятад улсад зохион явуулснаас хойш хятадын жуулчдын тоо бараг 50 хувиар өсөн нэмэгдснийг тэмдэглэлээ. Хятадын зочид Орос улсад аялсан гадаадын иргэдийн дотор тоо хэмжээгээрээ хоёрт орж байна. Германаас хамгийн олон аялагч манайд ирж байна гэж Путин тэмдэглэн хэллээ.

Харин Герман, Хятад хоёр улсын хүн амын тоог харшуулвал Орос Хятадын аялал жуулчлалын солилцоо илүү өргөн төлөвтэй байгаа нь тод зүйл. Ерөнхийлөгчийн хэлснээр оросын аялагчид Хятад улсад очих дуртай. Зөвхөн өнгөрсөн онд Хятад улсад оросын 1,3 сая жуулчин очсон хийгээд Хятад улс энэ үзүүлэлтээр 3-р байр эзлэв.

Хоёр орны харилцан аялах жуулчдын тоо 3 саяад хүрснийг өөрийн хариуд Си Зиньпин мэдээллээ. Манай орон аялал жуулчлалын хосгүй нөөцтэй гэж БНХАУ-ын дарга онцлоод оросын оршин суугчдыг Хятадад аялахыг урив. «Алсаас ирсэн андад магнай хагартал баярлдаг» гэж Си Зиньпин хятадын эртний хэллэгийг давтан өгүүлжээ.