Өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпиний Москвад хийж байгаа төрийн айлчлалын 2 дахь өдөр юм. БНХАУ-ын удирдагч өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай үр бүтээлтэй хэлэлцээ хийгээд өнөөдөр ерөнхий сайд Дмитрий Медведев болон оросын парламентын хоёр танхимын дарга нар, хятад судлаач эрдэмтэд, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзана.

Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпиний Орос улсад хийж байгаа айлчлалын хүрээнд эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай чухал хэдэн гэрээ хэлэлцээр байгуулав. Оросын «Газпром» хийн корпораци болон хятадын CNPC нефть хийн корпораци жилд 60 тэрбум шоо метр хий нийлүүлэх 30 жилийн хийн нийлүүлэлтийн тухай хэлэлцээрт энэ оныг дустал гарын үсэг зурахаар зөвшилцэв. Түүнчлэн оросын «Роснефть» нефтийн компани жилд нефтийн нийлүүлэлтийг 31 сая баррельд хүргэх болзлоор хятадын талаас 2 тэрбум долларын зээл авах юм.

Орос, Хятадын удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ ПДХ системийг байрлуулах асуудлаар харилцан ажиллагааг гунзгийруулэхээр тохиролцсон байна. ПДХ системийг байрлуулах болон мөн салбарт хамтын ажиллпагааг хөгжүүлэх асуудалд болгоомжтой хандахыг Орос, Хятад улсууд дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байна.

Мөн түүнчлэн БРИКС бүлгийг олон улсын бодлого,эдийн засгийн нэн чухал асуудал, ШХАБ-ыг цаашид хөгжүүлэх, Ази Номхон далайн бүс нутагт хоршооллыг гүнзгийрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийх механизм болгон хувиргах саналыг Орос,Хятад улсууд дэмжиж байна. Хоёр орны удирдагчид БНХАУ-ын даргын төрийн айлчлалын анхны өдөр Хятадын аялал жуулчлалын жилийг Улсын Кремлийн ордонд албан ёсоор нээв. Си Зиньпиний ОХУ-д хийж байгаа төрийн айлчлал 3-р 24-нд хүртэл үргэлжлэх юм.