Орос болон Хятад улсуудын харилцан худалдааны нийт хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум долл. хүргэж чадна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Кремльд хийсэн яриа хэлэлцээрийн дүнд мэдэгдэв. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос болон Хятад улсуудын хоорондын олон талын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний үндсэн эрх ашигт нийцэж байна гэв.

“Бид БНХАУ-ын даргатай худалдаа-эдийн засгийн, хүмүүнлэгийн болон бусад харилцан ажиллагааны хэлхээ холбоогоо цаашид хөгжүүлэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлах болно гэж тохиролцсон. Цаашид бүс нутгийн болон олон улсын хэргүүдийг зохицуулахдаа хийх алхмуудаа нягтлаж байх болно гэж Путин цохон тэмдэглэв. Талууд хөрөнгө оруулалтын угтах төслүүдийг хамтран урамшуулах төлөвтэй байна гэж тэр нэмж хэллээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпины Орос улсад хийж байгаа айлчлалын хүрээнд талууд эрчим хүчний хамтын ажиллагааны тухай нилээд хэдэн чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. “Роснефть” компани болон хятадын CNPС компаний хооронд урьдчилсан төлбөр хийх нөхцөлтэйгээр түүхий нефтийг нийлүүлэх үндсэн нөхцөлүүдийн тухай Гэрээнд гарын үсэг зурав.

Түүнчлэн “Роснефть” болон Хятадын төрийн банкны хооронд зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн “Роснефть” болон CNPС компаний хооронд Нүүрс ус төрөгчийн геологи судлал, хайгуул, олборлолт болон борлуулалтын салбарт стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

Оросын “Газпром” корпорац болон хятадын CNPС компаний нь Хятад улсын зүүн хэсэгт байгалийн хийн хоолой нийлүүлэх төслийн асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт үнийн тохиролцоонд хүргэх ёстой гэрээний үндсэн заалтуудыг тусгажээ. Гэрээг жилийн эцсээр байгуулахаар төлөвлөж байна гэж «Газпром»-ын тэргүүн Алексей Мюллер мэдэгдсэн .

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Хятадын хөрөнгө оруулалтын сангийн хооронд харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү баримт бичиг нь ОХУ-ын Алс-Дорнодод хамтын ажиллагаа болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалтын хөгжүүлэх зарчмуудыг тогтоож байгаа юм.

Төлөвлөж байгаагаар нийт 350 гаруй тэрбум рублийн /11,6 тэрбум долл/ төслийн дэмжлэг авах юм. Орос,Хятад улсууд нь өндөр технологийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид нягт үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж Путин мэдэгдэв. Түүнчлэн хамтын ажиллагааны бусад салбарт нилээд хэдэн гэрээг үзэглэв.

Си Зиньпины айлчлалын хүрээнд “Оросын дуу хоолой” радиостанц хятадын “Жэнминьван” интернет-порталтай мэдээллийн хамтын ажиллгааны тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ, 2014-2015 онуудад ОХУ болон БНХАУ-ын хооронд залуучуудын солилцооны жил болно гэв. Энэхүү санаачилгыг БНХАУ-ын дарга Си Зиньпин гаргажээ. “Бид манай хоёр орны залуучууд чөлөөтэй нөхөрлөж байхын тулд бүхнийг хийнэ “ гэж Путин хэллээ. Тэрээр хэлэхдээ, өмнөх жилүүдэд явуулсан соёл, урлаг, болон боловсролын томоохон арга хэмжээнүүд нь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нөлөөлсөн гэв.

Гэрэл зураг