“Оросын дуу хоолой” төрийн радио компани Хятад улсын хэвлэл мэдээллийн орон зайд гарцтай боллоо. Си Зиньпины Орос улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулсан багц баримт бичигт “Оросын дуу хоолой”, Хятадын ХМХ-үүдтэй шууд хоёр гэрээ байгуулсан. “Оросын дуу хоолой” радиогийн түншүүдэд танилцуулга нэг их шаардагдахгүй юм. Энэ бол хятадын тэргүүний “Жэнминьван” интернет портал болон “Хятадын олон улсын радио” .

Гэрээний гол агуулга юунд оршиж байгааг тайлбарлахыг бид “Оросын дуу хоолой” радиокомпаний тэргүүн Андрей Быстрицкийгээс хүссэн юм.

“Хятадын олон улсын радиотой /ХОУР/ бид аль эртнээс найрамдал, нөхөрлөлийн харилцаатай ирсэн. Энэхүү баримт бичиг нь бидэнд зүгээр л хятадын хүн амд Оросын тухай : соёл, түүх болон өнөөдрийн Орос улсын тухай өгүүллийг аль болох ихээр хүргэх боломж олгож байна. Бид ч гэсэн Хятадын Олон улсын радиод ижил маягийн үйлчилгээ үзүүлнэ. Ингэхэд манай сонсогч олонд энэ утгаараа намайг сонсох биш, харин бид ХОУР хамтарч ямар ямар программуудыг бэлтгэж байх тухай илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Эдгээр хөтөлбөрүүд нь сонирхолтой, сонирхол татахуйц дэд зэргийн байна гэдэгт итгэлтэй байна» гэж А.Быстрицкий хэллээ.

ХОУР-гоос ялгаа нь Хятадын “Жэнминь жибао” сонины гол сүлжээний нөөц нь “Оросын дуу хоолой” радиогийн анд нөхдийн жагсаалтанд дөнгөж энэ жил орсон юм. “Жэнминьван” - бидний хувьд шинэ түнш ч гэсэн, бидний сонирхолыг ихэд татаж байна гэж Быстрицкий ярьлаа.

«Тухайн тохиолдолд маш хүнд бэрхшээлтэй нилээд хэдэн харилцан ажиллагааны тухай яригдаж буй юм. Яагаад гэвэл, бид хятадын талын интернет нөөцүүдийг ашиглахаар болж байна. Ингэхдээ нийтлэл, матрериалуудыг гаргахдаа ч биш, мөн хятадын мэргэжил нэгтнүүдийнхээ хамт тодорхой бүтээгдэхүүн гаргах болж байна. Интернет орчин нь мэдээллийг олох гол хэрэгсэл борлж байгааг тооцохын хамт “Жэнминьвантай” түншлэх нь бидний хувьд илүүтэй сонирхолтой, аятайхан байгаа юм. Бид ч гэсэн хятадын түншүүддээ ашиг тус авчирна гэж найдаж байна. Бид ихийг төлөвлөж байна. “Оросын дуу хоолой” хятадын сонсогч олонд Интернетийн хамгийн сүүлийн үеийн олон талт ололт амжилтуудыг санал болгохоор төлөвлөж байна. Манай хамтын байгуулсан гэрээний утга агуулга болон зорилго гэвэл ийм л байна» гэж А.Быстрицкий тэмдэглэв.

Хятадын жуулчны жилийн хүрээнд мөн удахгүй “Оросын дуу хоолой” радио ХОУР-той хамтран хөрш зэргэлдээ Хятадын тухай өгүүлсэн хөтөлбөрүүдийг явуулж эхлэх юм. Бээжин, Шанхай болон бусад хятадын томоохон хотуудад ойрын ирээдүйд “Оросын дуу хоолой” радиогийн хятад хэлний нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой болох юм.

Гэрэл зураг