Орос-хятадын харилцааа нь дэлхийн бодлогын чухал хүчин зүйл болж байна гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ -ын дарга Си Зиньпинтэй Кремльд эхэлсэн яриа хэлэлцээрийг нээж хэлсэн үгэндээ мэдэгдэв.Өмнөх жилүүдэд Орос улс болон Хятад улс нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн олон зүйлийг хийсэн гэж ерөнхийлөгч тэмдэглэв.

Түүнчлэн Путин Си Зиньпинийг төрийн дээд албан тушаал – БНХАУ-ын даргаар сонгогдсонд баяр хүргэж, анхныхаа гадаад айлчлалыг Орос улсад хийсэнд талархал дэвшүүлэв. “Энэ нь Хятад, Орос улсууд хоорондынхоо харилцааг хөгжүүлэхэд ямар анхаарал тавьж байна гэдгийг тод томруун харуулж буй юм “ гэж тэрээр цохон тэмдэглэв. Си Зиньпины айчлал орос-хятадын хэлхээ холбоонд “ хөгжлийн шинэ хүчтэй эрч хүч өгнө “ гэдэгт найдаж байна гэж Путин илэрхийлэв.

Си Зиньпин өөрийн зүгээс орос-хятадын харилцаа нь өнөөдөр хөгжлийнхээ дээд цэгт хүрээд байгаа гэж онцлон тэмдэглэв. Тэрээр одоогийн айлчлалын гол зорилго бол хоёр талын цаашдын стратегийн түншлэлийн хөгжилд нэмэлт хүчин чармайлт оруулах эрмэлзэл юм гэж цохон тэмдлэглэв.

Гэрэл зураг