Энэ онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин «Дэлхийн цаг» хэмээх экологийн арга хэмжээнд анх удаа оролцоно. Энэ сарын сүүлчийн бямба гаригт Кремльд нэг цагаар гэрэл унтраах тухай төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээллээ.

«Дэлхийн цаг» бол Дэлхийн онгон байгалийн сангаас жил дутам зохион явуулдаг олон улсын арга хэмжээ юм. Нөөцийг зохистой бус ашиглах болон дэлхийн агаар өөрчлөгдэж байгаад анхаарлыг хандуулах зорилготой юм. Орос улсад «Дэлхийн цаг» 5 дахь удаагаа явагдана. Өнгөрсөн онд гэрэлээ нэг цаг унтрааж, цахилгаан багажийг салгах арга хэмжээнд оросын 50 хотын 20 сая оршин суугч оролцсон билээ.