Хятадын хөгжлийн банкнаас Оросын Зүүн Сибирь, Алс Дорнодод нүүрс олборлох En+Group, Shenhua Group компаниудын хамтын төслүүдийг санхүүжүүлэхэд бараг 2 тэрбум доллар гаргах тухай «Интерфакс» агентлаг оросын En+компанийн мэдэгдлээс иш татан уламжлан мэдээллээ. Өнөөдөр эдгээр компани ба банкны зохих хэлэлцээрт ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин, БНХАУ-ын засгийн газрын орлогч дарга Ван Ян нарын уулзалтын хүрээнд гарын үсэг зурав.

« Нүүрсний орд газруудын үлэмж хэсэг нь нүүрсний эрэлт өсөн нэмэгдэж байгаа азийн орнуудаас холгүй Зүүн Сибирь, Алс Дорнодод оршиж байна. Дэлхийн нүүрс олборлох томоохон Shenhua компани болон Хятадын хөгжлийн банктай түншлэх нь тааламжтай байна. Хамтын төслүүд Оросын дорнод бүс нутгийн хөгжилд хүчит шижим түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна» гэж En+Group компанийн ерөнхий захирал Артём Волынец тэмдэглэн хэллээ.