Орос, Хятадын хорондын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед орос хэл БНХАУ-д улам их сонирхол татаж байна гэж нэрд гарсан орос хэл судлаач, Бээжингийн гадаад хэлний их сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Ли Иннань өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Хятадад орос хэлний факультетыг нээсэн их дээд сургуулийн тоо, орос хэл сурахыг сонирхсон хятад хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байна» гэж Ли Иннань хэллээ.

Үүний хамт техникийн их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуульд орос хэл заах хичээл сайн хөгжихгүй байгааг тэрээр тэмдэглэжээ.Эдүгээ орос хэлний мэргэжилтнүүд БНХАУ-д их шаардагдаж байна. «Орос улс, оросын ард тумэн, оросын соёлд сонирхолыг татахыг эрмэлзэж байна. Зорилго маань орос хэл сурч ярих төдийгүй Орос улсыг танин мэдэж, түүнд хайртай болгоход оршино» гэж Ли Иннань хэлжээ.