Өнөөдөр 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 20 жилийн тэртээ НҮБ-ын АЗ-өөс мөн өдрийг тогтоожээ. Тэгснээрээ хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх олон улсын асуудлыг онцлов. Өнөөдөр дэлхийд ус манай гаригийн өөр төрлийн нөөцөөс илүү их шаардагдаж, дутагдаж байна.

Манай гариг усаар бялхав. Гэвч хүн усны дөнгөж 1 хувийг ашиглаж мэднэ. Цэнгэг ус дутагдсан нь одоо мэдрэгдэв. Тухайлбал дэлхийн томоохон хятадын Шар мөрөн жилд дөнгөж гурван долоо хоногт үерийн улиралд Гадаад далайд хүрч байна. Өөр үед хятадын оршин суугчид түүний усыг шавхан хэрэглэж байна. Гэвч зарим бүс нутгийн байдал үүнээс дор байна гэж Дэлхийн онгон байгалийн сангийн экологийн цэнгэг усны системийг хангах, усны эрчим хүчнийг тогтвортой хөгжүүлэх төслүүдийн зохицуулагч Оксана Никитина хэлээд

«9 хун дутмын нэгд цэвэр  усны нөөц хүртээмжгүй байна. Иймээс усны нөөцтэй холбоотой халдварт өвчин гарсаны улмаас 3,5 сая орчим хүн амь насаа алдаж байна. Энэ нь гол асуудал болсон. Гол зорилго усны нөөцийг хадгалах, тогтвортой ашиглалтыг хангахад оршино. Хүн амын энэ тухай мэдээллийг өргөжүүлж, ус маш чухал нөөц болсоныг ухуулан тайлбарлах тодорхой зорилтыг мөн жилийн хүрээнд биелүүлнэ. Усыг зөв зохистой ашиглахгүй бол хэтдээ их дутагдана» гэлээ.

НҮБ-ын энэ оны тогтоолд усны нөөц  тодорхой хязгааргүйд анхаарлыг хандуулжээ. Улс дамнасан цөөрөмүүд дэлхийн гадрагын 46 хувийг эзлэж, 148 улсад хамрагдаж байна. Үүнтэй холбогдон гарсан цөөнгүй асуудлыг олон улсын хэмжээнд нягт хамтран ажиллаж шийдвэрлэж болно гэж Москвагийн УИС-ийн газар зүйн факультетын хуурай газрын ус судлалын тэнхимийн эрхлэгч Николай Алексиевский тэмдэглэн хэлээд

«Олон улсын эрх зүй одоогоор бүх асуудлыг тэр болгон бүрэн зохицуулахгүй байна.Түүнчлэн гол мөрний буюу нуурын сав газар аж ахуй яаж эрхлэх, яаж оршин суух асуудлуудад хариулахгүй байна. Төр улсын хил хязгаарыг үл мэдэх газар дорхи усны нөөцийг яаж ашиглах вэ? Энэ жил эрдэмтэд болон усны аж ахуйн мэргэжилтнүүд түүнчлэн улс төрч, дипломат ажилтнууд улс орон бүрт ашигтай шийдвэр гаргах зорилгоор хэлхээ холбоог идвэхжүүлэх уриан дор явагдаасай» гэв.

НҮБ-ын ЕА 2013 оныг усны нөөцийн салбарт хамтран ажиллах жил хэмээн зарлав. Хамтын ажиллагаа энх амгалан тогтвортой хөгжлийн үндэсийг тавьж, ядууралын хүрээг багасгаж, эдийн засгийн хэд хэдэн давуу талыг бий болгож, усны нөөц ба байгаль орчиныг хамгаалах, энх тайвныг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм.