Монгол улсад суух Тувагийн байнгын төлөөлөгчдийн газрыг өнөөдөр Улаанбаатарт нээв. Тувагийн байнгын төлөөлөгчдийн газрын ажлын байр «Аэрофлот» компанийн төлөөлөгчдийн газрын байшинд байрлах хийгээд БНБуриад Улс, Эрхүү мужийн төлөөлөгчдийн газрууд энд бас ажиллаж байна.

Монгол улстай хил орчмын ба бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан идэвхжүүлэх, Тува Монгол улсын хооронд бараа таваарын эргэлтийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо ба спорт, соёл, ШУ, боловсролын хэлхээ холбоог өргөжүүлэхээр төлөөлөгчдийн газрыг нээсэн юм.