Израиль халдан довтвол Тель Авив, Хайфа хоёрыг «үнсэн товрог болгоно» гэж Иран улсаас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Израильд айлчилж байгаа үед анхааруулав. Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи телевизээр хэлсэн үгэндээ энэ тухай мэдэгдсэн тухай өрнөдийн ХМХ-үүд мэдээллээ. Израилийн түрэмгийллийн хариуд арга хэмжээ авахад бэлэн байна гэж ираны удирдлагаас удаа дараа мэдээлсэн юм. Израилийг үнсэн товрог болгох нь израилийн эзэмшлийг палестины нутаг дэвсгэрээс арилгаж зайлуулах үйл хэрэг болно гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад шууд мэдэгдсэн байна.

Өөрийн хариуд израилийн эрх баригчид Ираны атомын төсөл Еврей улс оршин тогтноход аюул учруулсан хэмээн үзэж, мөн аюулыг арилгах зорилгоор хүч хэрэглэхийг оролцуулан шийдвэртэй арга хэмжээ авахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.Израиль улс ираны цөмийн аюулыг арилгахын тулд хуч хэрэглэх шийдвэр биеэ дааж гаргах эрхтэйг хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч дипломат арга замаар шийдвэрлэх цаг хүрэлцээтэй байна гэж АНУ-ын еренхийлегч Барак Обама Израильд айлчлах үеэрээ мэдэгджээ.