Усны олон улсын өдрийг өнөөдөр 3-р сарын 22-нд тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнтэй холбогдуулан өчигдөр үг хэлж, усны нөөц тогтвортой хөгжлийн үйл явцын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг мэдэгдлээ. Тэрээр янз бүрийн талд хандан усыг зөв зохистой ашиглах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр ус бол эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт зэрэг нийгмийн үйл ажиллагааны салбартай шууд холбоотой тэргүүний хэрэгцээт зүйл юм. Ус хүний нийгмийн тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болсон. Эдүгээ дэлхийн нийт хүн амын бараг гуравны нэгд ус ямар нэг хэмжээгээр дутагдаж байгаа нутагт сууж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр 2030 он гэхэд гариг дэлхийн хүн амын тэн хагаст ус дутагдах асуудал тулгарч мэднэ. Эрэлт нийлүүлэлтээс 40 хувиар хэтрэх юм. Усны нөөцийг хамгаалж, хяналт тавих хүчин чармайлт хамтран гаргахыг Бан Ги Мун уриалжээ.