Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлсэнтэй холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулахаар шийдвэрлсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зарлан мэдээлэв. «НҮБ-ын гишүүн орнуудаас ийм хүсэлт тавьсан учир мөрдөж байцаана» гэж Бан Ги Мун өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Түүний хэлснээр хэрэг явдлыг аль болох түргэн мөрдөн байцааж эхлэх хэрэгтэй. Шинжээчдийг саадгүй оруулж, Сири улсад химийн зэвсгийн сайн хамгаалалд байгаад итгүүлэх ёстой гэж тэрээр хэллээ. Химийн зэвсэг хэрэглэсэн ямар ч этгээдийг хариуцлагад татах ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.

Өнгерсөн лхагва гаригт Сири улс НҮБ-д хандан сөрөг зэвсэгт бүлгүүд химийн зэвсэг хэрэглэснийг мөрдөн байцаах бие даасан комиссыг байгуулах хүсэлт тавьсан билээ.

Самуун дэгдээгчид Алеппо мужид химийн хзэвсэг хэрэглэсэн гэж сирийн эрх баригчид өнгөрсөн мягмар гаригт зэмлэв. Засгийн газрын цэрэг химийн бодис бүхий пуужинг хэрэглэсэн гэж сөрөг хүчин өөрийн хариуд мэдэгдэв. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад дайралтад 31 хүн хэлмэгдэж, 100 гаруй хүн шархджээ.