ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ Монгол Улсын засгийн газар хоорондын нэг улсын иргэдийн нөгөө улсын нутаг дэвсгэрт явуулах хөдөлмөрийн үйл ажиллагааг журамлах хэлэлцээрийг Улсын думд батлуулахаар оруулах тухай тогтоолд гарын үсэг зурав. Өнөөдөр зохих баримт бичгийг эрх зүйн мэлээллийн албан ёсны интернет-порталд байрлуулжээ.

Эдгээр хоёр улсын иргэд бие биеийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн үйл ажиллагаа түр явуулах тухай орос-монголын хэлэлцээрт 2012 оны 2-р сард Москвад гарын үсэг зурсан билээ.