«Оросын дуу хоолой» радио компани болон хятадын томоохон «Жэньминьван» интернет-портал орос-хятадын мэдээллийн төслийг хамтран зохиохоор тохиролцов. Өнөөдөр Москвад БНХАУ-ын дарга Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэх зурах юм. Хэлэлцээрийн болзлоор «Оросын дуу хоолой»,«Жэньминьван» хоёр тулгамдсан мэдээлэл, дүрс бичлэгийн файл, гэрэл зураг солилцоно. Түүнээс гадна эдгээр хоёр ХМ-н сэтгүүлчид материал, ярилцлага, магадлан шинжлэх өгүүллэг хамтран бэлтгэнэ. «Жэньминьван» сайтад «Оросын дуу хоолой» радиогийн сэтгүүлчдэд зориулан тусгай хавсралтыг бий болгоно.БНХАУ-ын тоймчид оросын радио компанийн хятадын сайтад зохих байр суурь эзлэнэ. Ойрын үед хоёр тал  олон нийттэй харилцах сүлжээнд хамтран ажиллаж эхлэх бодолтой байна.

Гэрэл зураг