Японы дэд ерөнхий сайд, сангийн сайд Таро Асо энэ оны 4-р сард Хятад улсад айлчилж мэднэ гэж японы «Санкэй симбун» сонин мэдээллээ. Бээжинд японы сайд хятадын сангийн сайд Лоу Зивэйтэй хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзах юм.

Японы сангийн яам мөн айлчлалыг тайлбарлахаас түдгэлзэв. Гэвч сонинд мэдээлснээр хоёр тал айлчлалыг бэлтгэж байна. Энэ айлчлал ерөнхий сайд Синзо Абэ Японд засгийн эрхэнд гарч, Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудаас болж хоёр талын харилцаа хурцдаснаас хойш Токио Бээжингийн хооронд дээд хэмжээнд анх удаа холбоо барих үйл явдал болох юм.

2012 оны 9-р сард Токио Сенкаку (Дяоюйдао) олтригийн гурван арлыг эзнээс нь худалдан авснаас хойш япон-хятадын харилцаа хурцадсан юм. Энэ нь Бээжинд эрс эсэргүүцэл төрүүлж, хятадын зах зээлд японы бараа таваарыг хяхах, японы үйлдвэрлэл эрхлэгчид хохирол хүлээхэд хүргэв.