Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) маргаантай арлуудын асуудлаархи америк-японы зөвлөлдөөн БНХАУ-ын удирдагчдын сэтгэлийг гүнээ түгшүүлж байна гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдэв. Хятадын тал эдгээр арлын эрхээ хатуу тууштай хамгаалж байна. «Хятадын засгийн газар болон ард түмэн нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах шийдвэр төгс байна. Гадаадын шахалт үүнд нөлөөлөхгүй» гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэллээ.

АНУ хамтын батлан хамгаалалтын тухай гэрээ Япон улстай байгуулсан болохоор Зүүн Хятадын тэнгисийг тойрсон байдал хурцдсан нөхцөлд явуулж мэдэх үйл ажиллагагаагаа тааварлаж байна.

2012 онд японы засгийн газраас олтригийн гурван арлыг япон эздээс нь худалдан авснаас хойш Япон,Хятадын хоорондын харилцаа хурцдав. Бээжин японы талын ийм ажиллагааг эрс эсэргүүцсэн юм.