Орос,Хятадын хоорондын харилцаа түүхийн хамгийн сайн сайхан үед шилжсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Ерөнхийлөгчийн ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагад энэ тухай өгүүлжээ. Эдүгээ итгэлцэл болон ашиг сонирхолыг харилцан хүндэтгэх, нэн чухал асуудлаар дэмжлэг үзүүлэх явдал, жинхэнэ түншлэл хоёр талын харилцагг тодорхойлж байна гэж Путин тэмдэглэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин баасан гаригт Орос улсад төрийн айлчлал хийж эхлэхийг тэрээр дурдав. БНХАУ-ын даргын ийм шийдвэр Орос, Хятадын хооронд стратегийн түншлэлийн онцгой харилцаа тогтосныг тусган харуулж байна гэж Владимир Путин онцлов.