ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БРИКС бүлгийг «харилцан ажиллагааны бүрэн хэмжээт механизм» болгон хувиргахын төлөө байна. Энэ нь олон улсын бодлогын үндсэн асуудлыг шийдвэрлэхэд чухал гэж Орос улсын ерөнхийлөгч мөн бүлгийн гишүүн таван улсын дээд хэмжээний уулзалтын өмнө ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Орос, Энэтхэг, Хятад, Бразил, ӨАБНУ зэрэг таван орны удирдагчид 3-р сарын 26,27 өдрүүдэд Дурбанд цугларах юм. БРИКС бүлгийн орнууд олон улсын тулгамдсан асуудлаар бараг адил төстэй байр суурь баримталж байгааг Путин тэмдэглэв. Эдгээр таван улс хүчээр шахалт үзүүлэх, бусад улсын тусгаар тогтнолыг хохироох бодлогыг хүлцэхгүй байна.

БРИКС бол «олон туйлт дэлхийн бүрэлдэхүүн чухал нэгэн хэсэг юм. Гишүүн улсууд нь дэлхийн эдийн засгийн харилцааны илүү тэнцуу шудрага системийг төлөвшүүлэхийн төлөө байна гэж Путин онцлов. Орос улсаас БРИКС бүлгийг хязгаарлагдмал хүрээний асуудлаар байр сууриа уялдуулан зохицуулах яриа хэлэлцээний форумаас олон улсын бодлогын үндсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран эрэх боломж олгох стратегийн харилцан ажиллагааны бүрэн хэмжээт механизм болгон хувиргах санал түншүүддээ тавьсан гэж ерөнхийлөгч Путин онцлов. Эдүгээ

БРИКС мансууруулах бодис болон кибер орчинд тулгарсан террорын ба цэргийн аюултай хийх тэмцлийг бэхжүүлж байна гэж Орос улсын удирдагч тэмдэглэн хэллээ.