БНХАУ-ын дарга Си Зиньпины Орос улсад хийх айлчлалын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны хоорондын харилцааны цаашдын ирээдүйн тухай болон эдгээр харилцаанууд нь дэлхийн байдлуудад хэрхэн нөлөөтэйгээр түүнд төсөөлөгдөж байгаа тухайгаа ярьлаа. Орос улсын ерөнхийлөгч мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа эдийн засаг нь илүү эрчимтэй хөгжиж байгаа таван орныг төлөөлсөн БРИКС дээр тогтож ярьлаа. Эл ярилцлагын хэсгээс дор нийтлэв.

 Асуулт: БРИКС нь өөрийн өвөрмөц ирээдүйн хөгжлийн таамагуудаараа ялангуяа, дэлхийн эдийн засгийн даяаршлын хямралын үзэгдлүүдийн одоо үед бүх нийтийн өндөржүүлсэн анхаарлыг татаж байна. БРИКС-ийн одоогийн болон цаашдын ач холбогдол юунд оршиж байна вэ?

"БРИКС-ийн ажлыг амжилттай болгох урт хугацааны шинжтэй нилээд хэдэн хүчин зүйлүүд бий.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон ӨАБНУ хорин жилийн турш дэлхийн эдийн засгийг тэргүүлж байна. Ингэхдээ БРИКС-ийн орнуудын ДНБ үндэсний валютын худалдан авах чадвартай харьцуулахад дэлхийн нийт жишгээс 27 % илүү байгаа бөгөөд энэхүү хувь нь байнга нэмэгдэж байна.

БРИКС бол олон туульт дэлхийн бүрэлдэн тогтож байгаа түлхүүр хэсгүүдийн нэг юм. Манай орнуудад хүчний дарамт болон бусад орнуудын тусгаар тогтнолыг хавчих бодлогыг тэвчихгүй. Бид олон улсын тулгамдсан асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэн ханддаг, тухайлбал, сирийн хямрал, Ираныг тойрсон байдал болон ойрхи-дорнодын байдлыг зохицуулах зэрэг асуудлууд юм.

БРИКС-ийн оролцогчид илүү тэнцвэртэй, шудрага дэлхийн эдийн засгийн харилцаануудыг байгуулахын төлөө байна. Зах зээл дөнгөж бүрэлдэж байгаа орнууд нь урт хугацааны, тогтвортой дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад болон санхүү-эдийн засгийн уран барилгыг шинэчлэхэд болоод тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх сонирхолтой байна. Үүний баталгаа өнгөрсөн жил батласан ОУВС -ийн зээлийн нөөцийг 75 тэрбум долларт хүргэхэд оролцох тухай хугацааг сунгах шийдвэр нь Сангийн дүрмийн хөрөнгийг нэмэгдэхэд хүргэсэн".

Асуулт: Нэгдлийн ойрын ирээдүйн ямар зорилтууд байна вэ? БРИКС-ийн эдийн засгийн хөгжлийн стратегийн чиглэлүүдийн хараа гэж байдаг уу?

"Санкт-Петербургэд болох “Их хорийн” ДХУ дээр тавигдах түлхүүр асуудлууд болох мансууруулах бодисийн хууль бус наймаатай болон хар тамхины үйлдвэрлэлтэй тэмцэх хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх, терроризмын заналхийлэл, гэмт хэргийн болон цэргийн шинжтэй кибер орон зайн заналхийллийг сөрөн зогсох зэргийг бид улам нягт зохицуулж чадна гэж тооцоолж байна. Эдийн ах боломж бидэнд гарна гэж тооцоолж байна.

Орос улс БРИКС-ийн түншүүдийн худалдаа-хөрөнгө оруулалтын харилцан ажиллагаанд, манай орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой олон талт шинэ бизнес төслүүдийг хэрэгжүүлэхэд чухад ач холбогдол өгч байна. Үүнд БРИКС-ийн Ажил хэрэгч зөвлөл дэмжлэг үзүүлэх ёстой бөгөөд бид Дурбанд албан ёсны байгууллагыг байгуулахаар төлөвлөж байна. ДХУ-ын өмнө болох БРИКС-ийн бизнес форумд манай орнуудын ажил хэрэгч нийгэмлэгийн 900 төлөөлөгч оролцох юм".

Асуулт: БРИКС-ийн орнуудын чадавхи эдийн засгийн бодлогыг зохицуулах тухай төдийгүй, геополитикийн нягт харилцан ажиллагааны тухай юм. Геополитикийн үүрэг роль юунд байгаа болон орчин цагт БРИКС-ийн үүрэг юунд оршиж байна вэ?

"БРИКС-ийн орнууд юуны өмнө дэлхийн эдийн засгийг тогтвортой, өөрийгөө барих өсөлттэй, олон улсын санхүү-эдийн засгийн уран барилгыг шинэчлэх таяг тойрогт нөлөөлөхийг эрмэлэзж байна.

Нөгөөтэйгүүр, түншүүдэд БРИКС-ийг хязгаарлагдмал асуултуудын тойргийг бүрэн хэмжээний стратегийн харилцан ажиллагааны механизмыг зохицуулдаг байнгын харилцан ярилцах форум болгохыг санал болгож байна.

Дурбаны ДХУ-нд бид хамтарсан тунхаг бичгийг манай зарчмын хандлагуудыг тодорхой тусгаж, олон улсын тулгамдсан асуудлуудаар, тухайлбал, сирийн хямрал, афган, иран, ойрхи-дорнодын шийдвэрлэх асуудлуудаар бэлтгэж байна.

БРИКС-ийг бид өрнөдийн орнуудын болон тэдний байгууллагуудын геополитикийн өрсөлдөгч гэж үздэггүй , харин ч бүр эсрэгээр тэдэнтэй нээлттэй мэтгэлцээний төлөө байгаа бөгөөд дэлхийн олон туульт нийтлэг загварын хүрээнд үүнийг сонирхож байна".

Асуулт: Орос, Хятад улсууд нь стратегийн болон түүхийн чухал түншүүд юм. Ийм түншлэлийн ач холбогдолыг хоёр орны хөгжилд төдийгүй, дэлхийн одоогийн харилцааны систем болон дэлхийн эдийн засагт чухам юунд харж байна вэ?

"Орос, Хятад улсууд бол олон улсын нийгэмлэгийн нөлөөтэй хоёр гишүүн, НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн, тус бүрдээ дэлхийн томоохон эдийн засаг. Тиймээс бидний хооронд тогтсон стратегийн түншлэл хоёр талын, дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой.

Өнөөдөр орос-хятадын харилцаа өрнөлт дээр явж байгаа бөгөөд олон зууны түүхийн хамгийн шилдэг үеэ даван туулж байна. Тэд өндөр зэргийн харилцан итгэлцэл, бие биенийхээ сонирхолыг хүндэтгэх, амьдралын чухал асуудлуудыг дэмжих, тууштай түншийн болон бүхнийг хамрах шинж чанараараа ялгардаг .

Энэ өдрүүдэд Орос улсад БНХАУ-ын дарга Си Зиньпины төрийн айлчлал явагдаж байна. Хятадын даргын анхны гадаадын айлчлал манай улсад хэрэгжсэн явдал, Орос , Хятад улсуудын хоорондын стратегийн түншлэлийн онцгой шинж чанарыг дахин батлаж байна.

Дэлхийн бодлогын чухал тогтворжуулах хүчин зүйл нь дэлхийн байгуулалтын болон олон улсын тулгамдсан түлхүүр асуудлуудад бидний хандах нийтлэг хандлага болсон юм. Орос, Хятад улсууд нь Ойрхи-Дорнодын, Хойд Африкийн, Солонгосын хойгийн цөмийн тулгамдсан асуудал, ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хурц асуудлуудад тэнцвэртэй, прагматик хандаж байдгийн жишээг харуулж байна".