Өнөөдөр 3-р сарын 21-нд дэлхийд Олон улсын ойн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярын зорилго гариг дэлхийн ойн нөөц баялгыг хэвээр хадгалж аривжуулах асуудалд нийт олны анхаарлыг хандуулахад оршино. 2013 оноос эхлэн 3-р сарын 21-ний өдрийг ойн Олон улсын өдөр хэмээн зарлах тогтоолыг 2012 оны 12-р сарын 21-нд батлажээ. Мөн өдөр янз бүрийн улсад ой ба байгаль орчны хамгаалалд зориулсан арга хэмжээг зохион явуулж байна. Ой хуурай газрын 31 хувийг эзлэж, манай гаригийн нэг ёсны уушиг болсон. Дэлхийн ойн бүх нөөц баялгын барагцаалбал тавны нэгэн нь Орос улсад ногдож байна. Огтлох, шатах гай гамшигаас болж ой сөнөх аюул дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлж байна. Сүүлийн арван жилд ойг сөнөөх ажиллагааны хүрээ бага зэрэг багасав. Гэсэн ч ялангуяа Өмнөд Америк,Африкт мөн аюул ноцтой хэвээр байна.