Гадаадын хөрөнгө оруулагчдын Орос улсад хандах хандлага мэдэгдэхүйц сайжирч байна. Орос улсын аж үйлдвэрлэгчид болон хувийн эздийн холбоо ийм дүгнэлтэнд хүрчээ. Тус байгуулагаас Орос улсад ажиллаж байгаа гадаадын олон тооны компаниудын дунд санал асуулга явуулж, маш сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Санал асуулгад оролцсон 10 хүний 9 нь өнгөрсөн онд Орос улсад хөдөлмөрийн нөхцөлүүд дээшилсэн гэжээ.

Орос улсын ажил хэрэгч уур амьсгалын тухай сайн болон дундаж дүгнэлтийг өгсөн гадаадын компаниудын саналын тоо 92 % хүрсэн. 2011 онд энэхүү үзүүлэлт нь ижил асуудлаар явуулсан санал асуулгын дүнд 86 % байсан. Гадаадын бизнес эрхлэгчдийн Орос улсад хандах харилцаа сайжирч байгааг өөр нэг статистик харуулж байна. Өнгөрсөн жил Орос улсад ажиллахад хүнд бэрхшээлтэйгээр үзэж байсан гадаадын фирмүүдийн тоо 1,5 дахин багасчээ.

Бизнес эрхлэхэд шийдэгдээгүй тулгамдсан асуудлаар гадаадын иргэд захиргааны саад тотгоруудыг, авилга,  дэд бүтэц хангалтгүй гэж нэрлэдэг. Оросын эрх баригчид сүүлийн үед эдгээр асуудлуудыг нилээд анхаарч байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд тусгай хөтөлбөрүүд байгуулж байна.

Тэдгээрийн нэг – засгийн газраас гадаадын нефтийн компаниудын арктикийн Орос улсын усан доорхи үргэжлэлийн хэсгийг эзэмших төсөлд үзүүлж байгаа татварын хөнгөлөлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засгийн салбарын жагсаалтыг Эдийн засгийн дээд сургуулийн проректор Андрей Яковлев үргэлжлүүлэн хэлээд

«Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нилээд хэдэн салбарууд бий. Энэ бол 2000-аад онуудад нилээд идэвхитэй хөгжиж байсан бөгөөд нилээд сонирхол татахуйц хөдөө аж ахуйн салбар, тээврийн болон логистикийн системүүд, эрчимтэй хөгжиж байгаа болон олон шинэ хөрөнгө оруулагчдыг шингээх чадвартай жижиглэнгийн худалдаа юм» гэлээ.

Шинжээчид гадаадын компаниудын Орос улсад хандах хандлагууд үргэлжлэн сайжирсаар байх болно гэдэгтт итгэлтэй байна. Тухайлбал, энэ нь ДХБ-д элссэний үр дүн юм. Орос улс дэлхийн худалдааны байгуулагад элссэнээр тарифыг аажимдаа шатчилан бууруулах боломжтой юм. Ингэснээр гадаадынхны хувьд оросын зах зээл нь өдөр ирэх тутамд сонирхолтой байх юм.