БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний Москвад хийх айлчлал хоёр талын харилцаанд шинэ хуудас нээнэ.Си Зиньпин энэхүү албан тушаалд томилогдсныхаа дараа гадаадын анхны айлчлалаа Орос улсад хийхээр сонгосон. Одоо хоёр талын харилцаа түүхийн хамгийн тааламжтай байдалд байгаа гэж Бээжин үзэж байгаа юм.

Москва ч мөн адил үзэл баримтлалтай байна. Хятад улс Орос улсын хувьд цар хүрээгээрээ хамгийн том худалдааны түнш болоод байна. Харилцан хөрөнгө оруулалт тууштай өсч, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэл шинээр өргөжиж, бүс нутаг хоорондын болон хил орчмын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Одоо дэлхийд гүн гүнзгий, хүнд бэрхшээлтэй өөрчлөлтүүд явагдаж байна. Энэ тохиолдолд Орос болон Хятад улсууд нь харилцан улс төрийн дэмжлэгээ чангатгах ёстой юм. Хоёр тал бүс нутгйин энх тайван, тогтвортой байдлын төлөө тэмцэж тууштай, тогтвортой дотоод хөгжлийг хангахыг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, Орос, Хятад улсуудын сонирхолууд олон зүйл дээр нийцэж байгаа юм. Орос улсын ШУА-ийн дэргэдэх Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Салицкий хэлэхдээ

«Хамгийн чухал нь бид хөрш орнууд. Хятад улс сайн хөршийн гадаад бодлогыг явуулж байна. Энэ утгаараа тэдний бодлого тухайн цаг үед Европд боловсруулж байсан “миний хөршийн дайсан бол миний анд” томъёонд тулгуурласан бусад уламжлалт геополитикийн гурван жишгээс ялгаатай юм. Найрсаг хөршийн томъёо нь хөршийн харилцаа, холын түншээс чухал. Бид ч гэсэн өөрийн гадаад бодлогод энэ томъёог хүлээн авсан» гэлээ.

Үндэсний тусгаар тогтнол болон аюулгүй байдал бол тусгай сэдэв. Бээжингийн үзэж байгаагаар, энэ асуудалд Орос улс болон Хятад бие биедээ хатуу дэмжлэг үзүүлж байх ёстой юм.Тухайлбал, ПДХ системийн тулгамдсан асуудалд ижил үзэл бодолтой гэдгийг тэмдэглэж болох юм.

Хоёр тал энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Чэн Гопин Орос улсын Хятад улс дахь Элчин сайд Сергей Разовтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “ПДХ системийн тулгамдсан асуудлууд нь олон улсын стратегийн баланс болон тогтвортой байдлыг хангах асуудлыг хөндөж байна” гэсэн.

“Бид Хятад улсын хамт болж байгаа үйл явдлыг хэрхэн хүлээн авч байгаагийн тухайд: бид түншүүдээ өөрсдийн батлан хамгаалах чармайлтуудаа бодит дуудлагуудтай харьцуулан үзэхийг уриалж байна. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүн орнуудын аюулгүй байдлын ашиг сонирхолд хор хөнөөл учруулахгүйн тулд хийж байна. Яагаад гэвэл, бидний ойлгож байгаагаар аюулгүй байдал гэдэг бол салгаж үзэхийн аргагүй зүйл юм “ гэж Сергэй Разов мэдэгдсэн.

Москва болон Бээжингийн харилцан сонирхол нь өсөн нэмэгдэж байгаа. Орос-хятадын харилцаа нь сүүлийн жилүүдэд хоёр улсын хөгжилд гарсан чанартай өөрчлөлтүүд болон олон улсын байдлуудын өөрчлөлтүүд болоод цаг үеийн асуудлуудтай нягт холбоотой юм.

Хэвийн харилцаа тогтооход олон жилийн турш саад болж байсан тулгамдсан асуудлуудыг даван туулж, Орос улсын болон БНХАУ-ын удирдагчид 21-р зуунд стратегийн харилцан ажиллагаанд чиглэсэн түншийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай тухай дүгнэлтэнд хүрсэн.