Өнөөгийн нөхцөлд жижиг гариг дэлхий дээр унах үед сүйрэлээс сэрэмжлэхэд залбирал туслана гэж НАСА агентлагийн ерөнхий захирал Чарльз Болден мэдэгдсэн тухай британийн «Дейли телеграф» сонинд бичжээ. Ойрын үед ийм аюул тулгарвал АНУ-аас ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байх гэж тэрээр тайлбарлан хэллээ.

Ийм санал шүүмжлэл 2-р сард Орос улсын Челябинск муж дээр солир дэлбэрсний уршгаар 1500 гаруй хүн бэртсэн хэрэг явдалтай холбоотой гэж «Дейли телегаф» бичсэн байна.Удалгүй түүнээс том жижиг гариг дэлхийгээс 27600 км зайтай нисч өнгөрсөн билээ.

НАСА дэлхийд хожмын аюултай томоохон бүх жижиг гаригийн бараг 95 хувийг илрүүлсэн юм. Үүний хамт америкийн мэргэжилтнүүд манай гариг дэлхийтэй мөргөлдвөл том хотыг устгаж мэдэх сансрын биетүүдийн дөнгөж 10 хувийг илрүүлжээ.