БНХАУ-ын дарга Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлал Орос Хятадын хоорондын харилцааны томоохон үйл явдал болно гэж Москва найдаж байгааг өнөөдөр оросын нийслэлд ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Оросын тал Си Зиньпиний айлчлалд аль хэдийнэ бэлдэж эхлэсэн. «Сүүлийн жилүүдэд стратегийн түншлэлийн шинж чанартай болсон хоёр талын харилцааны залгамжлагч чанарыг хэвээр хадгалахыг эрмэлзэж байна» гэж Рябков хэлэв. БНХАУ-ын удирдагч гадаадад хийх анхны айлчлалаа ОХУ-аас эхэлснийг Москва өндөр үнэлж байна гэж Рябков хэллээ.

БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 3-р сарын 22-24 өдрүүдэд төрийн айлчлал хийх тухай мэдээлсэн билээ.