3-р сарын 26, 27-нд болох БРИКС бүлгийн 5 дахь дээд хэмжээний уулзалт олон улсын бүрэн эрхт холбоог байгуулах эхлэл болж мэднэ.Тэр тусмаа өнөөгийн улс төр, эдийн засгийн дэг журмыг яаралтай шинэчлэх шаардлага гарсан юм.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчид Өмнөд Африкийн Дурбанд болох БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Төлөөлөгчид дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн хөгжлийн янз бүрийн хувилбарыг авч үзэж хэлэлцэх юм. Гэвч хөгжиж байгаа томоохон таван улсын клубыг дэлхийн хүч нөлөөтэй байгууллага болгож хувиргах боломж дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол асуудал болох байх.

Өнөөгийн санхүү-эдийн засгийн системийг шинэчлэх нь зайлшгүй чухал гэдгийг олон улсын байдал болон Киприйг тойрон үүссэн сүүлчийн хэрэг явдал нотлон харуулав. Иймээс Орос улс БРИКС бүлгийг яриа хэлэлцээ хийх индэрээс хүч нөлөө бүхий байгууллага болгож хувиргахыг эрмэлзэж байна гэж БРИКС бүлгийг судлах Үндэсний хорооны гишүүн Евгений Астахов «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Долоо», «найм», «хорь» зэргээс зохих шийдвэр гаргахыг хүлээлгүй БРИКС бүлгийг шинэчлэх үйл явцыг урамшуулж хурдасгах хэрэгтэй. Энэ намар Хойд Европын евро, Өмнөд Европын евро бий болно гэж одоо ярьцгааж байна. Ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байж болно. Гэсэн ч үг яриа тархсан.

АНУ өөрийн ашиг сонирхолыг хангахын тулд мөнгө хэвлэн гаргаж байна. Тэгвэл бид цаашдаа үүнд найдсааар байх юм уу? Бид өнөөгийн үе шатанд БРИКС бүлгийн гишүүн орнууд үндэсний валютаараа л тооцоолт хийх асуудлыг эргэцүүлэн бодох ёстой. Уг ярианаас ажил үйлсэд шилжихэд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол агуулга оршино» гэв.

Гэсэн ч улс бүр тусдаа болон БРИКС бүлгийн хүрээнд өөрийн зорилготой юм. Евгений Астаховын хэлснээр Орос улс гадаад эдийн засгийн үйл ажиллагааныхаа шинэ чиглэлийг хөгжүүлэх, байр сууриа бэхжүүлэх талаар БРИКС бүлгийн түншүүддээ найдаж байна.

Өөрийн хариуд Хятад улс дэлхийн үр нөлөөгөө өргөжуүүлэхийн төлөө тэмцэлд АНУ-ыг сөрөн зогсохын тулд БРИКС бүлгийн хүрээнд тэргүүлэхийг эрмэлзэж байна гэж зарим шинжээч үзсэн.Мөн түүнчлэн НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний статустай болоход нь ОХУ, БНХАУ хоёр туслана гэдэгт Энэтхэг, Бразил улсууд найдаж байна.

Гэвч БРИКС бүлгийн түншүүдийн нийтийн ашиг сонирхол нэлээд өргөн цар хүрээтэй байна. БРИКС-ийн Үйлдвэр худалдааны зөвлөлийг байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр таван улсын Үндэсний хөгжлийн банкуудын хооронд Санхүүгийн харилцан ажиллагааны тухай хэлэлцээр ажиллаж  БРИКС бүлгийг хөгжүүлэх банк болон валютын нөөцийн хамтын санг байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

Түүнээс гадна ШУ-ны форум болон Магадлан шинжлэх төвүүдийн зөвлелийг БРИКС бүлгийн хүрээнд байгуулна. Тус зөвлөл БРИКС бүлгийн урт хугацааны стратегийн боловсруулах зорилтыг биелүүлнэ.

Гэвч БРИКС бүлгийн бүтцийг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд байнгын зохицуулагч байгууллагыг байгуулах хэрэгтэй. Энэ агуулгаар оросын талын нэг ёсны компьютерын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал хэтийн төлөвтэй байна. Дурбанд дээд хэмжээний уулзалт дээр БРИКС бүлгийн гишүүн орнуудын эдийн засгийн төвүүдийг холбох тив дамнасан хараа зүйн кабельд тулгуурлах дэлхийн компьютерийн системийн төслийг танилцуулж сонирхуулна.

Хоёр талын шийдвэрлээгүй асуудлаархи санал шүүмжлэлийг сунжруулахгүй байх нь форумд оролцогчдын хувьд гол зүйл болно. Хамгийн гол нь бүх таван улс БРИКС бүлэгтэй л ирээдүйгээ холбон үзэж байна.