БНХАУ-ын нарны зайн хураагуур үйлдвэрлдэг «Сантек» компани дампуурснаа зарлан мэдээлэв. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадад дампуурсан томоохон компанийн нэг юм. Хятадын «Сантек» компани банкуудад 1,1 тэрбум доллар өртэй хийгээд зээллүүлэгчдэд авсан зээлээ буцааж чадахгүй болсон.

Урьд өмнө «Сантек» дэлхийд нарны зайн хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлж байсан юм. Засгийн газрын татаасыг багасгаж, бүтээгдэхүүний нь эрэлт багассантай холбогдон мөн салбарын үйлдвэрүүдэд хүнд саад бэрхшээл тулгарав. АНУ ба Европ зориуд үнэ бууруулж  худалдах бодлогоос болж хятадын мөн төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах хураамжийг нэмэгдүүлжээ.