Казахстаны хүн амыг болон зочдыг ойрын таван өдрүүдэд гайхамшигтай шоу хөтөлбөрүүд хүлээж байна. Тус БНУ-д эртний Наурыз баярыг тэмдэглэж эхлээд байна. Эрх баригчид баярын уур амьсгалыг оруулахын тулд багагуй хөдөлмөрлөжээ. Нийслэл хотод баярыг угтаж казакийн ард түмний уламжлал ёс заншил, ахуй амьдралыг бэлэгдсэн 40 гаруй уран барилгын өнгөт зохиомжуудыг суурилуулжээ. Казахстан Наурызын баяраа хосгүй сайхан, элбэг дэлбэг тэмдэглэж байна. Баярын арга хэмжээнүүдэд оролцсон хүн бүхнийг үндэсний хоолоор дайлах аж. Наурызын хамгийн гол ундаа бол айраг юм.