НАТО-гоос ливийн хэрэг явдлыг Сири улсад давтуулах нь стратегийн том алдаа болно гэж ЕХ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Владимир Чижов өнөөдөр Москвад мэдэгдлээ. НАТО-гийн гишүүн орнууд Сири улсад иргэний дайныг зогсоохын тулд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг бэлтгэж байна гэж өчигдөр Европ дэх АНУ-ын зэвсэгт хүчний командлагч адмирал Жеймс Ставридис мэдэгдэв. Түүнчлэн Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай ЕХ-ны шийдвэрийг хүчингүй болгох Франц, Их Британи улсуудын санаачилгыг хэрэгжүүлэх нь бас ноцтой эндүүрэл болж мэднэ гэж Чижов тэмдэглэн хэлжээ.