АНУ болон Хятад улсын хоорондын харилцааг эмхлэх нь АНД-н бүс нутгийн байдлын сайжруулахад нөлөөтэй байна гэж БНХАУ ын ГХЯ-ны шинэ сайд Ван И мэдэгджээ. Бээжин Вашингтонтой харилцаагаа сайжруулахыг чухал зорилтоо гэж үзэж байна гэж тэр америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярихдаа цохон тэмдэглэв. Ингэхдээ Хятадын удирдлага АНУ- тай хамтын ажиллагаагаа сайжруулахад дэлхийн хоёр том гүрний хооронд харилцааны шинэ төрөл бий болох шаардлагыг харж байна гэжээ.

Керри  хэлэхдээ, одоогийн байдлаар АНУ болон Хятад улсын хоорондын харилцаанд санал зөрөлдөөнөөс илүүтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь илүү боломжтой юм гэв. Вашингтон хятадын талтай хоер талын харилцаа холбоог бэхжүүлэхийн тулд нягт хамт ажиллахыг хүсч байна гэжээ.

Талууд кибер аюулгүй байдлын асуудлаар болон Солонгосын хойгийн болоод олон улсын бусад тулгамдсан асуудлуудаар санал солилцов.