АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой сөргөлдөөнд Израиль нь буулт хийх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв гэж дэлхийн ХМХ-үүд уламжилж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ираны цөмийн заналхийллийн нөхцөлд өөрийгөө батлан хамгаалах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн явдалд АНУ-д талархал илэрхийлэв.

Иерусалимд болсон хэвлэлийн бага хурал дээр Нетаньяху хэлсэн үгэндээ,  Иран нь Израилийн хувьд төдийгүй бүс нутгийн хувьд бүхэлдээ хүчтэй заналхийлж байгаагаас өнөөдөр Израиль “өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй” гэжээ.

Нетаньяху тэмдэглэхдээ, Обаматай яриа хэлэлцээр хийх явцад өргөн цар хүрээтэй олон асуудлыг ярьсан бөгөөд, юуны түрүүнд “Ираны баригдашгүй цөмийн зэвсгийн эрмэлзэлийн ” тухай хэлэлцсэн гэжээ. Обама өөрийн зүгээс Иран цөмийн зэвсэгтэй болох юм бол, бүс нутаг болон Израильд заналхийлнэ гэдэгтэй санал нийлжээ.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын ерөнхийлөгч энэхүү асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ цохон тэмдэглэв. “Одоогоор хараахан үүнийг шийдвэрлэх цаг байна “гэжээ.

Обама Израильд өчигдр албан ёсны айлчлал хийхээр ирсэн. Өнөөдөр тэр палестины нутаг дэвсгэрт очих төлөвтэй байна. Тэнд  Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзалт хийнэ. Талууд ойрхи-дорнодын байдлыг энхийн аргаар зохицуулах боломжуудыг хэлэлцэх юм.