АНУ-ын зүгээс өдөөн хатгалга гарвал БНАСАУ америкийн Япон дахь болон Гуамагийн цэргийн баазуудад цохилт өгнө гэж Умардын KCNA агентлаг өнөөдөр уламжлав. АНУ-ын Цэргийн зэвсэгт хүчний Гуама дахь баазын нэгэн адил Японы шумбагч онгоцны бааз нь умард солонгосын нарийн тооцоотой зэвсэг хүрэх хязгаарт байгаа гэдгийг Пхеньян анхааруулжээ.

Өчигдөр умардын эрх баригчид хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Солонгосын хойг дээгүүр Б-52 стратегийн бөмбөгдөгч онгоцнууд нислэгээ сэргээх юм бол, тэд байлдаааны хариу цохилт өгнө гэжээ. Өмнө нь Пентагон 3-р сарын 8- нд “Foal Eagle “ хээрийн хамтарсан сургуулилтын хүрээнд Цэргийн зэвсэгт хүчний “Андерсон“ баазаас Гуамын арал руу Б-52, Өмнөд Солонгосын нутаг дээгүүр ниссэн тухай мэдэгдэж байсан.

Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын Зэвсэгт хүчнийхэн өнөөдөр агаарын түгшүүр зарлажээ. Дохиог умардын радиогоор дамжуулж, цэргийн анги нэгжүүдэд байлдааны бэлэн байдалд байх тушаалыг өгчээ. Өмнөд Солонгосын эрх баригчид түгшүүрийг БНАСАУ-ын явуулж байгаа хээрийн сургуулилтийн хүрээнд өгсөн болов уу гэж таамаглаж байна. Гэвч Пхеньян үүнийг хараахан нотлоогүй.