Орос улс Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг газар дээр нь хөндлөнгийн шинжээчдийн бүлэг ул суурьтай мөрдөнө гэдэгт найдаж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.

Өнгөрсөн лхагва гаригт Сирийн засгийн газар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд тус улсын хойд хэсгийн Алеппо хотод сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг мөрдөж өгөхийг хүссэн илгээлт явуулсан. Сирийн эрх баригчид анх удаагаа энэ тухай мягмар гаригт уламжилсан. Дайралтын улмаас 31 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн хохирол амсчээ. Сирийн дайчид эрх баригчдыг няцааж, Сирийн цэргүүд “Скад” төрлийн хортой бодистой пуужин ашигласан гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Израильд хийсэн айлчлалынхаа явцад химийн зэсгийг хэрэглэсэн тухай мэдээллийг тайлбарлахдаа, хэрвээ тухайн тохиолдолд баримт нотлогдох юм бол сирийн харилцааны “тоглоомын дүрэм өөрчлөгдөнө” гэж мэдэгджээ. Тэрээр Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллээр АНУ нарийн мөрдөлт хийж байна гэж цохон тэмдэглэсэн байна.