Өмнөд Солонгос өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, тэргүүлэх телевизийн сувгууд болон банкнуудын компьютерын сүлжээнүүдийн эвдрэл Хятад улсын нутаг дэвсгэрээс явуулсан дайралтуудад өртсөн байж болзошгүй гэжээ. Өмнөд Солонгосын харилцаа холбооны комисссийн төлөөлөгч  “дайралтуудад нэрвэгдсэн байгууллагуудын хаягийг хятадын IP-тэй холбоотой болохыг тогтоож чадсан“ гэв. Ингэхдээ тэрээр компьютерын сүлжээнүүдийг гэмтээсэн хариуцлагыг хүлээлгэх тодорхой хүмүүсийг хараахан тогтоогоогүй байна гэснийг “Ройтер” агентлаг иш татан уламжлав.

Өчигдөр таамаглаж байгаа уг кибер дайралтуудын улмаас өмнөд солонгосын KBS, MBC болон YTN телевизийн сувгууд тасарсан бөгөөд тэдгээрийн дотоод сүлжээнүүд бүр мөсөн эвдэрчээ. Түүнчлэн Shinhan болон Nonghyup банкууд нэрвэгджээ. Өөрсдийн сүлжээг эвдэрсэн тухай томоохон интернет провайдер LG UPLUS мөн мэдэгджээ.

Өмнөд солонгосын мэдээллийн аюулгүй байдлын асуудлын удирдах газар нь DDoS атакад бус, вирусд нэрвэгдсэн байна. Энэхүү томоохон хэмжээний сүлжээний эвдэрэлүүд нь БНАСАУ-ын харилцаа хурцдаж байгаа үед явагдсан учир өмнөд солонгосын эрх баригчид Пхеньяныг энэхүү сөргөлдөөнд хамаатай эсэхийг судлан үзнэ гэж мэдэгджээ.