Израилийн тагнуулын болон стратегийн асуудлын сайд Юваль Штайниц Сирид химийн зэвсгийг үнэхээр хэрэглэсэн гэж үзэж байна. Тэрээр Израилийн радиод өгсөн ярилцлагадаа, үнэхээр химийн зэсвгийг хэрэглэсэн, ингэхдээ босогчид, засгийн газрын аль нэг нь гэжээ. Энэ нь Израильд айлчлал хийхээр ирэх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх яриа хэлэлцээрийн жинхэнэ үндсэн сэдэв байх болно гэв. Өмнө нь Сирийн эрх баригчид хийсэн мэдэгдэлдээ, босогчид суурин газраас Алеппо руу хүрэх замд химийн зэвсэг хэрэглэсэн гэжээ. Үүний улмаас 25 хүн нас барж, 110 хүн хохирол амчээ. Сирийн сөрөг хүчнийхэн Дамаскийн буруушаалтыг няцаан, химийн зэвсгийг эрх баригчид хэрэглэсэн гэж батлажээ.