Орос болон Кипр улс зээлийн асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй, яриа хэлэлцээрүүд өөр газар үргэлжлэх болно. Энэ тухай сэтгүүлчдэд киприйн Сангийн сайд Саарис Москвад оросын сангийн сайд Антон Силуановтой хийсэн уулзалтын дараа мэдэгдэв. Саарисын хэлснээр, мэтгэлцээн шудрага, бүтээлч байсан бөгөөд тэд үүнийгээ цаашид үргэлжлүүлэх аж. Никосия Москвагаас хэдэн тэрбум еврогийн зээлийг арлын тус улсын банкууд болон эрчим хүчний активуудад байгаа хувины оронд авахаар төлөвлөж буй юм. Түүнчлэн энд 2011 онд авсан 2,5 сая еврогийн зээлийг 2020 он хүртэл сунгахаар яригдаж байна. Мягмар гаригт Кипр улсын парламент тус улсын банкны хадгаламжинд татвар ноогдуулахын эсрэг санал хураасан. Энэ нь тус улсыг хямралаас гаргахын тулд Европын холбооноос олгох 10 тэрбум еврогийн гол шаардлага юм.