Хятадын эрх баригчид нилээд хэмжээний хөрөнгө болон нөөцийг АНУ-ын эсрэг тагнуулын кибер ажиллагааг зохион байгуулахад дэмжихэд явуулж байна. Энэ тухай мягмар гаригт сенатын комиссийн хуралдаан дээр америкийн Mandiant компаний тэргүүн Кевин Мандиа мэдэгдэв.Мандиагийн ярьснаар, тухайн үйл ажиллагаанд хэдэн мянга мянган хүн, мянга мянган систем татагдан ороод байгаа аж.

“Эдгээр чармайлтын цар хүрээ маш хол гарсан учир, нилээд хөрөнгө оруулахыг шаардаж байна” гэснийг “Интерфакс” агентлаг иш татан уламжлав.

Компаний өөр нэг төлөөлөгчийн мэдэгдэснээр, Mandiant мөрдөлт АНУ-ын эсрэг кибер тагнуулын ажиллагааг Хятад улсын “наад зах нь засгийн газрын зөвшөөрөлтэйхийгдэж байгаа“ гэдгийг батлан хэлэх байна гэжээ.

Америкийн компаниуд, дэд бүтцүүдийн эсрэг Хятадын хакеруудын үйл ажиллагаа болон америкийн нууц мэдээллийн хулгай АНУ-ын удирдлагыг ихэд түгшээж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхны нэгэн өдөр хийсэн мэдэгдэлдээ, бид хятадын талд хатуу болон тодорхой хэлбэрээр тус улсаас олон улсын хэм хэмжээг мөрдөхийг хүлээж байна гэж ойлгуулсан”гэв. Ингэхдээ америкийн ерөнхийлөгч ийм төрлийн дайралтуудаас америкийн тал хэдэн тэрбум долларын алдагдалд орж, аж үйлдвэрийн олон тооны нуууцуудаасаа салаад байна гэж онцлон тэмдэглэжээ.

Хятадын тал АНУ болон бусад орнуудтай хакеруудтай үзо ташигтай тэмцэл хийх зорилгоор хамтран ажиллах төлөвийн тухай тууштай мэдэгдэж байна. Хятадын эрх баригчдын төлөөлөгчид мэдэгдэлдээ, БНХАУ өөрөө сүүлийн үед нэг бус удаа ийм маягийн дайраалтуудад өртөж байна гэж онцлон тэмдэглэжээ.