АНУ-ын болон Японы цэргийнхэн Токиогийн хяналтын Сенкаку /Дяоюйдао/ арлууд руу Хятад улсын болзошгүй дайралтыг тусгах асуудлаар хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг байгуулахаар шийджээ. Энэ тухай японы “Никкей” сонин 3-р сарын 20-ний дугаартаа нийтэлжээ. Тухайлбал, төлөвлөгөөнд Зүүн-Хятадын тэнгисийн олтриг дээр хятадын десант буух тохиолдолд байлдааны ажиллагаа явуулахыг тооцсон боловсруулалт хийх ажээ.

Өөр бас зүйлүүд ч бий юм. Хэрвээ Япон, Хятад хоёрын хооронд сөргөлдөөн гарвал, АНУ-ын зэвсэгт хүчнийхний ашиглаж болох тодорхой боомтууд, анагаах ухааны болон тээврийн байгууллагууд, агуулахууд болон бусад дэд бүтцийн объектууд байх юм. Ингэхдээ баримт бичгийг эн долоо хоногоос боловсруулж эхлэх аж. Японы Штабын дарга нарын нэгдсэн хороонуудын тэргүүн генерал Сигэру Ивасаки АНУ-ын Гавайн арлууд дахь Номхон далайн зэвсэгт хүчний төв байранд үүнийг эхлүүлэх юм.

Энэ нь Бээжингийн зүгээс туйлын сөрөг үйл ажиллагаануудыг дагуулах нь ойлгомжтой гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн тэргүүн Валерий Кистанов тэмдэглээд

«Эдгээр нь 100 хувь Хятадын эсрэг алхам гэдэг нь илт харагдаж байна. Америкчууд ч, япончууд ч тэр, хэн ч үүнийг нуухгүй байна.Япон нь Хятадыг АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын тухай гэрээгээр тогтоон барих төлөвтэй байна. Тэдний үзэж байгаагаар, АНУ нь Японыг гадаадын дайсны түрэмгийллээс хамгаалах ёстой аж. АНУ нэг бус удаа эдгээр арлуудыг энэхүү гэрээний үйл ажиллагааны хүрээнд орж байгаа гэж батлан хэлсэн. Одоо эдгээр арлуудыг тойрон цэргийн хүчээ зузаатгаж байна» гэлээ.

Саяхан японы ерөнхий сайд Синдзо Абэ Вашингтонд айлчилсан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ажиглагчдын үзэж байгаагаар, арлууд дээр тусгаар тогтнолоо тогтоох асуудлаар Японы байр суурийг тийм ч халуунаар дэмжээгүй аж. Бээжин үүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл харин одоо тэдгээр дүгнэлтүүд нь яаран хийсэн болохыг харуулж байна гэж Валерий Кистанов үзэж байна.

«Одоо америкчууд эдгээр нь Хятадын эсрэг чиглээгүй  гэдгийг хятадуудад харуулахыг хичээж байна. Тэд Японыг энэ асуудал дээр дэмжихэд бэлэн байна. Ингэхдээ өмнө нь Вашингтон, Токио хоёр хамтарсан цэргийн сургуулилтуудыг үл мэдэгдэх дайснаас эзгүй арлуудыг эзлэхийн тулд явуулж байсан. Одоо бол дайсны нэр, арлууд нь тодорхой юм. Энэ бол маш түгшүүртэй баримт . Бид хурцадмал байдал даамжирч байгааг харж байна. Эдгээр нь црэгийн сөргөлдөөнд хүргэж мэднэ. Энэхүү үйл явдлын дараа цэргийн сөргөлдөөн гарах магадлал их өсч байна» гэж Валерий Кистанов хэллээ.

Япон, Хятадын шинэ удирдлагууд Синдзо Абэ болон Си Зиньпин нар үндэснийхээ тусгаар тогтнолыг хатуу сахих төлөвтэй байна гэж Валерий Кистанов тэмдэглээд

«Япончууд Хятад улс 2013 оны цэргийн төсвөө 10,7 хувиар нэмэгдүүлсэнд маш их түгшиж байна. Япон улс 11 жилийн хугацаанд анх удаагаа цэргийн төсвөө нэмэгдүүлж байна. Япон цэргийн зардалаа нэмэгдүүлж байгаад их түгшиж байна, тэд өмнөд чиглэлийнхээ батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх болно. Юуны түрүүнд, маргаантай арлуудтай оршдог Окинавагийн орчимд» гэлээ.

Вашингтон нь Бээжинд засгийн эрх солигдсноос долоо хоногийн дараа Хятадын эсрэг огцом алхам хийлээ. Энэ нь өдөөн хатгалгатай адилхан болж байна. АНУ болон Хятадын харилцаанд цав суусан нь гүнзгийрч байна. Энэ нь Барак Обама, Си Зиньпины хувьд ч шинэ дуудлага болж байна.