Сирийн мөргөлдөөний хоёр жилийн хугацаанд анх удаагаа химийн зэвсгийг хэрэглэв. Алеппо мужид химийн цэнэглэгч хошуутай пуужин дэлбэрчээ. Үүний хариуцлагыг эхнээсээ сөрөг хүчний эвлэршгүй нэгэн отряд өөртөө хүлээжээ. Гэвч үүний дараахан босогчид өөрсдийн үгнээс татгалзаж, засгийн газрыг буруутгаж эхлэв.

Ирж байгаа мэдээгээр 31 хүний амьсгаа боогдож нас барснаас 18 нь цэргийн албан хаагчид байжээ. Сирийн ГХЯ -ны НҮБ-ын АЗ-д ирүүлсэн илгээлтэнд химийн цэнэгт пуужин Хан-эль-Асаль хотын захад унажээ. Пуужин армийн харуулын цамхагийн ойролцоо дэлбэрчээ. Ойролцоох орон сууцны хорооллыг идэмхий утаа бүрхэжээ. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар, буудалцааны бүсийн агаарт хлор ханхалж, хүмүүс утаанд хордож байжээ. Хохирогчдыг засгийн газрын хяналтын бүс дэхь эмнэлэгт хүргэжээ. Тэдгээр хүмүүсийн биеийн байдал хүнд  байна.

Сирийн мэдээллийн сайд Омран аз-Зоуби уг гэмт хэрэгт сөрөг хүчний гадаадын ивээн тэтгэгчдийг буруутгаж байна. Сирид ажиллаж байгаа шинжээчид уг химийн зэвсгийг Ливиэс оруулж ирсэн байж магад хэмээн үзэж байна. Нөгөөтэйгүүр, АНУ- ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэлдээ, сирийн сөрөг хүчнийхнийг химийн зэвсэг хэрэглэсэн гэхэд итгэхгүй байна гэжээ.

Гэлээ ч гэсэн ч сөрөг хүчнийхэнд үүнийг хийх бодит шалтгаанууд бий. Ингэхэд чухамдаа Дамаскад л химийн зэвсэг хэрэглэх ямарч шалтгаан байгаагүй. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Орос улсын ГХЯ-ны дэргэдэх олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээч Леонид Гусев ярихдаа

«Тэдэнд химийн зэвсэг юм уу, өөр бусад үй олноор устгах зэвсгийг хэрэглэх ямарч ашиггүй. Дамаск руу олон улсын бүх байгууллагууд болон Өрнөд нүд салгалгүй харж байгаа. Башар Асад үүнийг хийсэн бол түүнд үүнээс болж маш муу юм болно гэдгийг ойлгож байгаа. Тиймээс би түүний засгийн газрыг ийм юм хийхгээгүй гэж бодож байна» гэлээ.

Химийн зэвсэг хэрэглэснээ Өрнөд Сирид цэргээ оруулснаа зөвтгөхөд ашиглаж мэдэх юм гэж Дэлхийн зэвсгийн худалдааны судалгааны төвийн захирал Игорь Коротченко “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Ийм үзэгдэл байж болох юм. Өмнө нь АНУ-ын өндөр албан тушаалтнууд нэг бус удаа хэрвээ засгийн газрын цэргийн агуулахаас химийн зэвсэг хяналтгүй тарж эхлэвэл, Сирийн эсрэг цэргийн хүчийг хэрэглэж болзошгүй хэмээн ярьж байсан. Түүнчлэн Дамаскийг босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэвэл гэж байжээ. Тиймээс ийм төрлийн зэвсгийг хэрэглэсэн явдалд, харьцангуй хэн үүнийг хийсэн гэдгээс үл шалтгаалан Дамаскийг буруутгах аж. Тиймээс цэргийн интервецийг ч үгүйсгэх аргагүй юм. Химийн зэвсэгтэй холбоотой сөргөлдөөн нь сирийн үйл явдлуудад Өрнөдийн цэргийнхэн хутгалдахад бодит шалтгаан болж буй юм» гэв.

Москва үй олноор устгах зэвсэг алан хядагчдын гарт орсон явдалд “туйлын түгшиж” байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ дурьджээ. Сөрөг хүчнийхний химийн зэвсэг хэрэглэсэн явдал нь Сирийг сөргөлдөөний шинэ шатанд хүргэж байна гэж уг баримт бичигт өгүүлжээ.