Америкийн хүчин чармайлт болон хөрөнгө мөнгө үр дүнд хүрсэнгүй гэсэн дүгнэлт Ирак улсыг сэргээн босгох асуудал эрхлэх хянан шалгагчийн сүүлчийн тайланд хийжээ. Чухамхүү энэ дайн Ойрхи Дорнодод тогтворгүй бүс бий болгож түүнийг өргөжүүлж байна гэсэн дүгнэлтийг америкийн цэрэг Ирак улсад 2003 оны 3-р сарын 20-нд цөмрөн орсноос хойш 10 жил өнгөрсний дараа хийж болно.

Америкийн эзэмшлийн явцад зарцуулсан 60 тэрбум доллар Ирак улсад нааштай өөрчлөлт гаргах үр дүнд хүргээгүй гэсэн дүгнэлт Ирак улсыг сэргээн босгох асуудал эрхлэсэн тусгай шинжээч Стюарт Боуэны АНУ-ын конгресст оруулсан илтгэлээс хийж болно. «Эдгээр хөрөнгө мөнгө үрэн таран болсон» гэж Боуэн тэмдэглэжээ. АНУ-аас санхүүжүүлсэн Ирак улсыг сэргээн босгох хөтөлбөр үнэн чанартаа дампуурсан явдал хэтдээ ийм ажиллагаа явуулах үеэр сургамж болох ёстой гэж тэрээр үзэж байна.

Энэ нь иракийн дайнд оролцогчдод өгсөн цорын ганц сургамж биш. Иракийн урьдын дэглэмийг түлхэн унагахын тулд америкийн 5500 орчим цэргийн албан хаагч, хөлсний цэрэг амь насаа алджээ. Харин хичнээн олон ирак хүн хэлмэгдснийг лавтай тогтоож мэдэх аргагүй.Янз бүрийн үнэлгээгээс харахад иракийн энгийн номхон 100 мянгаас 1 сая 100 мянган хүртэл оршин суугч амь насаа алдсан байна.

Эхний төлөвлөгөө нь эцсийн үр дүнд огт нийцэхгүй байгаа нь АНУ-д иракийн кампанит ажиллагааны өгсөн гол сургамж болсон гэж Шашин,улс төрийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Игнатенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эзэмшлийн эхээр иргэний төр улс цогцлон байгуулах боломж байсан. Дашрамд хэлэхэд Саддам Хусейн ч ийм үзэл санаатай байсан юм. Гэвч АНУ эхлээд Иракийн шилжилтийн үеийн дараа нь байнгын Үндсэн хуулийг боловсрулав. Тэгээд Ирак шашны улс болсон. Эдүгээ омог дундын суннит,шийтүүдийн дайн Иракад үргэлэжилж байна» гэв.

Ирак улс бутрах даваанд хүрээд байна. Иракийн Курдистан Багдадаас хамаарахгүй бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Нефтиэр баялаг Басра муж Иракийн өмнөдийн холбоог байгуулах төлөвлөгөөгөө нуухгүй байна. Киркук, Мосул мужуудад суннит, шийтүүдийн зэвсэгт мөргөлдөөн байн байн гарч байна. «Ирак дахь Аль-Каидагийн» бүлгүүд Сири улстай хил залгаа Анбар мужид ажиллагаагаа идэвхжүүлэв. Тэдгээр сирийн зэвсэгт бүлгүүдтэй хамт хилийг хяналтлдаа бараг бүрэн авчээ.

Одоогоос 10 жилийн тэртээх хэрэг явдал байдал ийм болоход нөлөөлөв. Өрнөд Ирак улсыг эзлэснээс хойш хөрш зэргэлдээ орнууд америкийн засаг захиргааны зөвшөөрлөөр иракийн янз бүрийн омогтай «онцгой харилцаа» тогтоож эхлэв. Эцэст эдгээр омог эх орны нь лалын өөр чиглэлийг баримтлагчдыг бодоход хөрш орнуудын шашинтнуудтай илүү нягт холбоотой болсон. Ийм байдал шашинтнуудыг бутаргахад хүргэжээ. Одоо мөн туршлага гэгчийг хөрш зэргэлдээ Сири улсад ашиглахыг оролдож байна.

Гэвч хэрэг явдал Ирак, Сири улсуудад явуулах ажиллагаагаар хязгаарлагдахгүйг хагарал бутралыг санаачлагчид харахгүй байна. Шашин хоорондын дайсагнал бүс нутгийн бараг бүх улсыг дотроос нь бутаргаж мэднэ. Гэвч иракийн хэрэг явдлын мөн сургамжийг одоохондоо тоомсорлохгүй байна.