АНУ, Япон улсуудын цэргийн командлал Хятадаас Зүүн Хятадын тэнгисийн Токиогийн хяналтад байгаа маргаантай арлуудад гарч мэдэх дайралтыг хамтран няцаах ажиллагааны төлөвлөгөөг зохиохоор шийдвэрлэв. Сенкаку арлуудын тухай өгүүлж байна. Хятад улс эдгээр арлыг Дяоюйдао гэж, угаасаа Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа хэмээн үзсэн юм.

Өнгөрсөн намар Токио хэдэн арлыг улсын мэдэлд авснаас хойш маргаан хурцдав. Хятад улс үүнтэй холбогдуулан эсэргүүцэл мэдэгдсэн юм. Япон, Хятадын хоорондын хоёр талын маргаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж АНУ мэдэгдсэн боловч цэргийн мөргөлдөөн гарсан нөхцөлд Токиогийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхээ батлан илэрхийлэв.

Хятадын десант эдгээр аралд буувал зохих ажиллагаа явуулах тухай арлуудыг хамгаалах америк-японы шинэ хөтөлбөрт заасан гэж өнөөдөр японы «Никкэй» сонинд бичжээ. Сенкаку арлуудыг  тойрсон мөргөлдөөн үүссэн цагт АНУ-ын зэвсэгт хүчний ашиглах тодорхой боомт, барилга байгууламж, эмнэлгийн ба тээврийн байгууллагуудыг тодорхойлон заах юм.

Мөн төлөвлөгөөг зохиосон нь Бээжинг тогтоон барих хүчин зүйл болно гэж «Никкэй» сонин тэмдэглэв. Мөн баримт бичиг дээр энэ долоо хоногт ажиллаж эхлэнэ. Японы штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн генерал Сигэру Ивасаки Номхон далайн Гавай арлууд дахь АНУ-ын зэвсэгт хүчний Төв байранд хүрэлцэн очих юм.